Wednesday, April 20, 2011

medee


Монголчууд та бид хvн тєрєлхтєний єдєр тутмын амьдралын салшгvй нэг хэсэг болсон телевиз хэмээх танин мэдэхvй, соёл боловсролыг хамгийн ойр ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр тvгээгч мэдээллийн хэрэгсэлтэй танилцаж тvvнийг  vзэж эхэлснээс хойш 40 гаруй жил єнгєрєєд байгаа ч vзэгч, телевиз хоёрын дунд телевиз тєвт буюу нэг талын л харилцаа давамгайлж ирсэн. Телевизийн сувгуудаар юу гарч байна, тvvнийг л vзнэ. Дуртай нэвтрvvлгийнхээ телевизийн хєтєлбєрт тусгагдсан гарах цагаас хоцорсон бол эхнээс нь vзэх боломж байхгvй. Ахин дахин vзмээр нэвтрvvлэг байлаа ч хvссэнээрээ vзнэ гэдэг бол бvтэшгvй зvйл. Телевиз vзэх гэдэг ийм л байсан, одоо ч ийм байгаа.

Харин нээлтээ хийгээд удаагvй байгаа Монголын анхны Гурвалсан vйлчилгээ vзvvлэгч Юнивишн компанийн IPTV vйлчилгээ нь телевиз vзэгч Та бvхэнд телевизийг огт єєрєєр vзэх боломжийг олгож байгаа. IPTV-г гэртээ тавиулсан телевиз vзэгч нь яг одоо vзэж буй нэвтрvvлгээ хvссэн vедээ ухрааж, зогсоож, дахин эхлvvлж, уржигдар гараад єнгєрсєн дуртай киногоо нєхєн vзэж бас хуулж аваад хадгалах боломжтой. Ингээд телевизийн хєтєлбєрийн цагт баригдаж телевиз vздэг байсан хуучин арга барилыг IPTV vйлчилгээ хэрхэн ухаалгаар шийдэж буйг тvvний олон нэмэлт боломжууд дундаас “ДАХИН ЭХЛVVЛЭХ”, “ТVР ЗОГСООХ” vйлдлvvдээр тєлєєлvvлэн танилцуулая.

“Дахин эхлvvлэх”, “Тvр зогсоох”  vйлдлvvд нь Монголын телевиз vзэгчдэд шинэ содон сонсогдож байгаа ч энэ нь дэлхий нийтийн телевизийн салбарын хувьд ч шинэ зvйл гэдгийг ч сануулах нь зvйтэй юм. Эдгээр боломжуудыг ашигласнаар vзэгч єєрийн дуртай нэвтрvvлгээ эхнээс нь vзэж амжаагvй бол дахин эхнээс нь эхлvvлэн vзэх боломжтой. Мєн эфирээр тухайн цагт нэвтэрч байгаа нэвтрvvлгийг зогсоож байгаад хэсэг хугацааны дараа зогсоосон хэсгээсээ vргэлжлvvлэн хvлээн авах бололцоотой юм.

Жишээлбэл, Та єдєр бvр vзэж заншсан оройн мэдээллийн хєтєлбєрєєсєє хоцорсон эсвэл эртнээс vзэх юмсан гэж бодож байсан кино тань гарч эхлээд дундаа орсон байлаа гэж бодъё. Тэгвэл IPTV-ийн нэвтрvvлгийг “ДАХИН ЭХЛVVЛЭХ” боломжийг ашиглаад мэдээ, киногоо яг эхнээс нь vзэж болно. Буйдандаа тухлан дуртай нэвтрvvлгээ ид шимтэн vзэж байтал гэнэтийн ажил гарах нь бидний амьдралд байнга л тохиолдож байдаг зvйл. Харин энэ vед та нэвтрvvлгийг “ТVР ЗОГСООХ” командыг єгєєд завтай болсон vедээ vргэлжлvvлэн vзэж болох юм. Vзэгчдэд телевизийг єєрийнхєєрєє удирдаж, хvссэн vедээ дурын нэвтрvvлгээ vзэх олон шинэ дэвшилтэт боломжуудыг олгож байгаа учраас дэлхий нийтээр IPTV-г “Телевиз vзэх эрх чєлєє” хэмээн нэрлэж байна . Дэлхийн мэдээллийн технологийн салбарын хєгжлєєс алхам ч хоцрохгvй хєл нийлvvлэн алхаж байгаа Монголчууд бидний телевизийн хєтєлбєрийн цагт баригдаж суусан он жилvvд тvvх болон ард vлдэх нь ээ.



1 comment: