Wednesday, April 20, 2011
Nutsgen shahuu odod
![]() |
Nudnii shiltei oduud
![]() |
Энэхvv нийтлэлд багтсан дэлхийн хэмжээний супер оддын зарим нь холын юмуу ойрын хараа муутай учраас нvдний шилийг зайлшгvй хэрэглэдэг. Харин vлдсэн нь зvгээр л загварын чиг хандлагын салхинд “хийсч” олны хєлийн газар нvдний шилтэй vе vе vзэгддэг байна. Vнэхээр зохисон донжтой нvдний шил нь ямар ч хvнд намба нэмж, хамаагvй ухаалалаг харагдуулдагтай маргах хvн гарахгvй биз. Ингээд бvгдээрээ сvvлийн vед дэлгэрээд байгаа шил зvvх моодыг алдрын тайзны эзэд хэрхэн хэрэгжvvлж байгаатай танилцацгаая. Гэвч зарим нэг нь зайлшгvй шаардлагаар “дєрвєн нvдэлдэг” гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх. Эндээс та єєртєє зохих аятайхан загварын шилний санааг ч олж мэдэх юм.
Bold shine tsomog
![]() |
Бид өмнө нь дуучин, продюссер Болдын "Only one" шинэ цомог худалдаанд гарах гэж байгаа талаар мэдээллэж байсан билээ. Харин энэ цомог нь өнгөрсөн долоо хоногт Hi-fi records-н салбаруудаар 10 000 төгрөгөөр зарагдаад эхэлсэн байна. Энэ цомгийн продюссероор Quiza, Баярхүү нар ажилласан бөгөөд цомгийн зургуудыг Солонгосын адартай одуудын (Инха, Rain...) зургийг авдаг нэртэй зурагчнаар авахуулсан юм байна. Энэ цомог нь нийт 11 дуутай, дээр нь "Only one", "Нулимснаас харамласан хайр" дууны клипүүд, "Нулимснаас харамласан хайр" клипийг хэрхэн хийсэн талаарх ажлын материал зэргийг агуулсан бонус VCD дагалдаж байгаа юм байна. Ингээд та бүхэн түүний шинэ цомгийн дээжээс хүлээн авна уу.
maraljingoo shine tsomog
![]() |
Та бүхэндээ B production-ний залуу дуучин Маралжингоогийн шинэ цомгийн дээжээс толилуулах гэж байна. Энэхүү цомог нь 11 (track) дуунаас бүрдсэн "Миний ертөнцийн зүүд" нэртэй бөгөөд Солонгос улсад хэвлүүлэсэн байна. Цомгийн ихэнх дууг нь дуучин Болд зохиосон бөгөөд хоёр дууг нь Quiza, Баярхүү нар зохиожээ. Шинэ цомог нь өнгөрсөн долоо хоногоос эхэлж hi-fi records-оор 7000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Харин одоо түүний фото зураг болон цомгийн шилдэг дуунуудыг сонсоцгооё.
sweetymotion
![]() |
АНУ-д уран бvтээлээ туурьвиж байгаа Emotion хамтлагийн вэбсайт нээгдлээ. Олон улсын урлагийн тавцанд хvчээ сорьж буй охидын хамтлаг маань хуучин Emotion нэрээ "Sweetymotion" болгон єєрчлєєд удаагvй байгаа билээ. Охидууд энэ сайтаараа дамжуулан дэлхийн єнцєг булан бvрт ажиллаж амьдарч байгаа монголчууд болон фэнvvдтэйгээ байнгын харилцаатай байхыг зорьж байгаа ажээ

Vvний хажуугаар фэнvvд нь Myspace, Hi5, Facebook, Twitter гэх мэт олон нийтийн харилцааны сайтуудаар холбогдон хамтлагийн охидуудтай чатлаж мєн санаа бодлоо бичиж болох юм байна. Хамтлагийн гишvvд Болороо, Сарнай, Сvндэрээ гурав сайтаараа дамжуулан фэнvvдийнхээ асуулт, санал хvсэлтэд хариулж, xолбоотой байх юм байна.
Emotion буюу Sweetymotion хамтлагийн мэндчилгээ.
Хэрвээ та Sweetymotion хамтлагийн талаарх сvvлийн vеийн мэдээ мэдээлэл, шинэ дуу хєгжим, видеотой танилцахыг хvсвэл www.sweetymotion.com хаягаар зочлоорой.

medee
![]() |
Монголчууд та бид хvн тєрєлхтєний єдєр тутмын амьдралын салшгvй нэг хэсэг болсон телевиз хэмээх танин мэдэхvй, соёл боловсролыг хамгийн ойр ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр тvгээгч мэдээллийн хэрэгсэлтэй танилцаж тvvнийг vзэж эхэлснээс хойш 40 гаруй жил єнгєрєєд байгаа ч vзэгч, телевиз хоёрын дунд телевиз тєвт буюу нэг талын л харилцаа давамгайлж ирсэн. Телевизийн сувгуудаар юу гарч байна, тvvнийг л vзнэ. Дуртай нэвтрvvлгийнхээ телевизийн хєтєлбєрт тусгагдсан гарах цагаас хоцорсон бол эхнээс нь vзэх боломж байхгvй. Ахин дахин vзмээр нэвтрvvлэг байлаа ч хvссэнээрээ vзнэ гэдэг бол бvтэшгvй зvйл. Телевиз vзэх гэдэг ийм л байсан, одоо ч ийм байгаа.
Wednesday, April 6, 2011
Mэдээ
![]() |
Butler Blue гэдэг нэртэй английн нэгэн сонирхолтой бульдогны амьдралын фото агшнуудыг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Тэрээр сагсан бємбєгийн Butler багийн бэлэг тэмдэг тєдийгvй шvтээн нь юм байна. Тvvний амьдралын хэдхэн жилийн фото агшнуудыг тольдоход нэгэн хvний уртаас урт амьдралдаа хийж барамгvй олон зvйлсийг хийж, сагсан бємбєгийн шvтэн бишрэгчдийн мєрєєддєг бvхнийг vзсэн нь ажиглагдлаа. Олон хvний мєрєєдєєд ч хvрч чаддаггvй амьдралаар замнаж байгаагаа энэ нохой єєрєє мэддэг бол vнэхээр азтай амьтан юм. Єєр хэлэх vг алга, уншигч та єєрийн нvдээр харж, сонирхоно биз ээ. Ийм нэгэн нохой байдгийг мэддэггvй байсан хvн байвал нэгэн шинэ мэдлэг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Subscribe to:
Posts (Atom)